BizNetwork 

танилууддаа түгээх
Хөдөө орон нутагт нээлттэй шүүх хуралдаан зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 12-р сарын 06, Лхагва гариг, 12:08

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны дотоод ажлын төлөвлөгөөнд тусгагдсан “Нээлттэй шүүх хуралдаан”-ыг Булган аймгийн Бүрэгхангай суманд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Булган аймгийн Бүрэгхангай суманд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагт тус шүүхийн шүүгч С.Цэрэнханд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар, шүүгч Ж.Дэлгэрмөрөн 2017 оны 02 дугаар сарын 01-нээс дагаж мөрдөж буй “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулиар тус тус мэдээлэл хийж, шүүхийн нээлттэй, ил тод байдлыг иргэдэд сурталчлах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын сонирхсон асуултанд хариуллаа.

Мөн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цагт нээлттэй хэлэлцэх шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, Ерөнхий шүүгч С.Цэрэндулам, шүүгч С.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг, улсын яллагч П.Шижиртуяа, шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг нарыг оролцуулж явууллаа.

Шүүх нүүдэллэн ажиллахад шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны дэг сахиулахад Булган аймгийн Цагдаагийн газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэс ажиллалаа.

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

 

 

 
BizNetwork 

танилууддаа түгээх