BizNetwork 

танилууддаа түгээх
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажлын мэдээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 11-р сарын 15, Лхагва гариг, 11:39

2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхийн хамт олон шүүн таслах ажлын тайлан мэдээг хэлэлцлээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 онд хэргийн оролцогчдын давж заалдах гомдол, эсэргүүцлээр 41 эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийн 1 материал, ял дүйцүүлэн хассан тухай 50 материал буюу нийт 92 хэрэг, материал хүлээн авсан бөгөөд үүнээс эрүүгийн хэрэг 34, захиргааны зөрчлийн 1 материал, ял дүйцүүлэн хассан тухай 49 материал нийт 84 хэрэг, материал хянан шийдвэрлэж, 5 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй бөгөөд 2 хэргийн гомдол гаргагч нь давж заалдах гомдлоосоо татгалзсан, 1 ял дүйцүүлэн хасах тухай материалыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй анхан шатны шүүхэд буцаан хүргүүлсэн үзүүлэлттэй байна.

Хянан шийдвэрлэсэн эрүүгийн болон зөрчлийн нийт 35 хэргийн 6 буюу 0.17 хувийн шийтгэх тогтоол, шийтгэвэр хэвээр батлагдаж, 8 буюу 0.22 хувийн шийтгэх тогтоол хүчингүй болж, 21 буюу 0.6 хувийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан бол хянан шийдвэрлэсэн 49 ял дүйцүүлэн хассан тухай материалын 35 буюу 0.71 хувь нь хэвээр батлагдаж, 1 буюу 0.02 хувь нь хүчингүй болж, 13 буюу 0.26 хувьд нь өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Энэ онд шийдвэрлэсэн эрүүгийн болон зөрчлийн хэргийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал:

Энэ онд шийдвэрлэсэн ял дүйцүүлэх материал:

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2017 онд нийт 16 иргэний хэрэг хүлээн авсан.

Тайлангийн хугацаанд хүлээн авсан 16 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн 16 иргэний хэргийн хувьд 9 буюу 0.5 хувийн шийдвэр хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, 5 буюу 0.3 хувийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 1 буюу 0.06 хувийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 1 буюу 0.06 хувийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Энэ онд шийдвэрлэсэн иргэний хэргийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал:

Энэ онд шийдвэрлэсэн нийт хэргийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал:

Шийдвэрлэсэн хэргийг өссөн, буурсан дүнгээр танилцуулбал:

Хянан шийдвэрлэсэн хэргийг өмнөх онтой харьцуулахад

/Эрүүгийн хэрэг/

 

2016 оны 11 сарын 09-ний байдлаар

2017 оны 11 сарын 09-ний байдлаар

Өссөн буурсан дүнгээр

Хувиар

Нийт хүлээж авсан хэрэг

22

41

+19

86.36 %

Шийдвэрлэсэн хэрэг

16

34

+18

112.5 %

Үлдэгдэл хэрэг

6

5

-1

83.33 %

 

/Иргэний хэрэг/

 

2016 оны 11 сарын 09-ний байдлаар

2017 оны 11 сарын 09-ний байдлаар

Өссөн, буурсан дүнгээр

Хувиар

Нийт хүлээж авсан хэрэг

15

16

+1

+6%

Шийдвэрлэсэн хэрэг

15

16

+1

+6%

 

/Ял дүйцүүлэх материал/

 

2017 оны 11 сарын 09-ний байдлаар

Нийт хүлээж авсан материал

50

Шийдвэрлэсэн материал

49

 

/Зөрчлийн хэрэг/

 

2016 оны 11 сарын 09-ний байдлаар

2017 оны 11 сарын 09-ний байдлаар

Өссөн, буурсан дүнгээр

Хувиар

Нийт хүлээж авсан хэрэг

5

1

-4

-20%

Шийдвэрлэсэн хэрэг

4

1

-3

-25%

 

 

 

 

 

Нийт хүлээн авсан, шийдвэрлэсэн хэрэг.

 

2016 оны 11 сарын 09-ний байдлаар

2017 оны 11 сарын 09-ний байдлаар

Өссөн буурсан дүнгээр

Хувиар

Нийт

хүлээж авсан хэрэг, материал

 

 

37

 

108

 

+71

 

3 дахин өссөн

Шийдвэрлэсэн хэрэг, материал

31

100

+69

3.2 дахин өссөн

Нийт хүлээж авсан хэрэг, материал : 108

Нийт шийдвэрлэсэн хэрэг, материал : 100

 

 

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ

ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

 

 
BizNetwork 

танилууддаа түгээх