BizNetwork 

танилууддаа түгээх
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар улирлын байдлаарх мэдээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 11-р сарын 14, Мягмар гариг, 13:42

Тус шүүх нь 2016 оны үлдэгдэл 4 хэрэг, нэхэмжлэлээс гадна 2017 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 49 нэхэмжлэл хүлээн авснаас 16 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 3 нэхэмжлэлийг буцааж, 32 хэрэг хянан шийдвэрлэж, үүнээс 11 хэргийг шийдвэрээр, 21 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Одоо үлдэгдэл 3  хэрэг байна.

 

 

2017 онд шинээр ирсэн 49 нэхэмжлэлийн тухайд:

Төрийн албаны маргаан-13,

Улсын бүртгэлтэй холбоотой маргаан-2,

Сонгуультай холбоотой маргаан-3,

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль-8,

Газрын маргаан-18,

Улсын байцаагчийн акттай холбоотой маргаан-3,

Тендертэй холбоотой маргаан-2 тус тус нэхэмжлэл хүлээн авсан байна.

Шийдвэрлэсэн 32 хэргийг эрх зүйн төрлөөр нь ангилж үзвэл:

Төрийн албаны маргаан- 8- 25 %,

Улсын байцаагчийн акттай холбоотой маргаан- 3-9,8%.

Газрын маргаан-12-37,5%

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар-5-15,6%

Тендертэй холбоотой маргаан-2-6,5%,

Сонгуультай холбоотой маргаан-2-6,5%-ийг эзэлж байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн 10 хэргээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан 4, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан 2, бүхэлд нь хэрэгсэхгүй болсон 4, дахин шинэ акт гартал захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн 1, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 21 хэргийн 7 нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, 4 хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 10 хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн байна.

Мөн өмнөх онуудаас харахад татвар болон нийгмийн даатгалтай холбоотой маргаан одоогийн байдлаар гараагүй байна.

 

2017 оны 3 дугаар улирлын байдлаар нийт шийдсэн хэргийн 37,5% Газрын маргаан эзэлж байна. Өмнөх оны бүтэн жилд шийдсэн газрын маргаантай хэрэг нийт шийдвэрлэсэн хэргийн 10%-г эзэлж байсан ба өмнөх онтой харьцуулахад газрын маргаантай хэрэг шийдвэрлэсэн байдал нийт шийдвэрлэсэн хэргээс 3,8 дахин өссөн байна.

2016 онд нийт 28 хэрэг шийдвэрлэсэн ба 42,8%-ыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

2017 онд нийт 32 хэрэг шийдвэрлэсэн ба 65,6 %-г хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс эвлэрлээр 10 хэргийг шийдвэрлэсэн.

 

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

 

 


Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 11-р сарын 14, Мягмар гариг, 13:45
 
BizNetwork 

танилууддаа түгээх