BizNetwork 

танилууддаа түгээх
Хөдөө орон нутагт ажиллалаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 11-р сарын 13, Даваа гариг, 17:26

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Н.Эрдэнэбулган, нярав, жолооч Д.Авирмэд нар тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид ирүүлсэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны материалд өргөдөл гаргагч, уригдагч талууд хөдөө орон нутагт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд Булган аймгийн Дашинчилэн, Гурванбулаг, Хишиг-Өндөр суманд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явууллаа.

Уг ажиллагаагаар Булган аймгийн Дашинчилэн, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Рашаант сумдын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Багийн бичил бизнес хөгжүүлэх сангуудын өргөдөлтэй нийт 53 иргэнд холбогдох материалуудад эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж талууд эвлэрсний үндсэн дээр нийт 48 өргөдөлд эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Тус сумдад ажиллахдаа шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг тухайн сумаас иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэд, ажилтан албан хаагчдад сурталчлах ажлыг зохион байгуулж, гарын авлага материал тарааж, шүүхэд иргэдийн төлөөлөгч ажиллуулах дүрэм, журмыг танилцуулах ажлуудыг зохион байгуулж ажиллаа.

Мөн өргөдөл гаргагч, уригдагч талууд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар цаг хугацаа, зардал мөнгө хэмнэсэн, шуурхай, эвийн журмаар асуудлаа шийдвэрлэх боломжтой ажиллагаа хэмээн сайшааж байлаа.

 

Булган аймаг дахь шүүхийн тамгын газар

 

 
BizNetwork 

танилууддаа түгээх