BizNetwork 

танилууддаа түгээх
Шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт, шалгалт үнэлгээ хийх ажлын хэсэг ирж ажиллалаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 11-р сарын 03, Баасан гариг, 17:52

Шүүхийн  ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр баталсан удирдамжийн дагуу хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсэг Булган аймагт 2017 оны 11 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд ажиллалаа.

Тус хяналт шалгалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Дотоод аудитын албаны дарга С.Мөнхтөрөөр ахлуулсан Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Шүүхийн төрөлжсөн архивын дарга С.Нэргүй, Шүүхийн захиргааны удирдлагын газрын референт М.Алтаншагай, Дотоод аудитын албаны референт Ж.Онон, Шүүхийн хүний нөөцийн газрын ахлах шинжээч Ж.Өнөрбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн юм.

Энэхүү шалгалтын хүрээнд Шүүхийн захиргааны удирдлага, Шүүхийн мэдээллийн технологи, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангасан байдал, Шүүхийн хүний нөөцийн удирдлага, Дотоод аудит, Шүүхийн санхүү, дэд бүтэц, Шүүхийн архив гэсэн чиглэлүүдээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж заавар зөвлөмж өгч шалган тусаллаа.

Булган аймаг дахь шүүхийн тамгын газар

 
BizNetwork 

танилууддаа түгээх