BizNetwork 

танилууддаа түгээх
2017.10.23-ны өдрөөс 2017.10.27-ны өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Бичсэн Administrator   
2017 оны 10-р сарын 27, Баасан гариг, 17:25

Иргэний шүүх хуралдаан зарласнаас

1.”Магнай петролиум” ХХК-ний нэхэмжлэлтэй, Булган аймгийн Статистикийн хэлтэст холбогдох шатахууны төлбөр  8640067 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар зохигч эвлэрч хэргийг хэрэгсэхгүй болгож,


 

2. Х.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, Н.Цэрэннадмидад холбогдох 3731200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3. Т.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй, Мөнхбаатарыг эрэн сурвалжлуулж хаягийг тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралданаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

4.Д.Батжаралын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

5.Х.Баттулгын нэхэмжлэлтэй, Төрийн банкны Булган аймаг дахь салбарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

6. Р.Баяржаргалын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

7. Д.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

8.Н.Батсайханы нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

9.О.Батмөнхийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

10.Д.Баттулгын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж

. Захиргааны хэргийн  шүүх хуралдаан зарласанааас:

1.Булган аймгийн Орхон сумын иргэн Ч.Гантулгын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Засаг даргад холбогдох Аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/63 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэсэн байна.

 

Булган аймаг дахь шүүх

 
BizNetwork 

танилууддаа түгээх